Зика вирусын вакцин үүслээ


Хятад, Францын хэсэг эрдэмтэд Зика вирусын рекомбинант вакциныг гарган авсан тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ.

Бээжин/TASS/. “Энэ нь Зика вирусын вакциныг АНУ, Франц болон бусад орнууд бүтээснээс хойш дэлхийд 7 дахь удаагаа, Азид анх удаагаа вакцины клиник туршилт эхэлсэн гэсэн үг. 2019 он гэхэд уг бэлдмэлийг Африкт нийлүүлж эхэлнэ хэмээн найдаж байна” гэж Хятадын ШУА-ийн дэргэдэх Пастерын хүрээлэнгийн захирал Тан Хун ярилаа. 

Түүний ярьснаар, эрдэмтэд эхлээд рекомбинант исгэгчээс вакциныг ялган авчээ. Хулгана дээр хийсэн туршилтын явцад уг бэлдмэл нь үр дүнтэй гэдгийн баталж чадсан бөгөөд хулганы хувьд вирусын үхлийн тунг даан, амьд гарч чаджээ. Тан Хуны ярьснаар, тус вакциныг үйлдвэрлэлд нэвтрүүлэх бүрэн боломжтой аж. 

Энэхүү Зика вирус нь сармагчинд их хөнөөлтэй бөгөөд заримдаа шумуулын хазалтаар дамжуулан хүнд халдах тохиолдол байдаг байна. Уг вирусын халдвар нь жирэмсэн эмэгтэйд хамгийн их хор хөнөөлтэй бөгөөд энэ үед тархины гэмтэлтэй, гавлын яс нь тархинаасаа жижиг гажигтай хүүхэд төрдөг байна. 

орчуулсан: Б.Хулан  | эх сурвалж: /tass.ru/

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.