Оросын улс төрч Украинд амиа алдав.


Оросын парламентын гишүүн асан Денис Вороненковыг Киевд буудан хөнөөсөн хэрэг өнгөрсөн пүрэв гаригт гарчээ.

Киев/TASS/.  2014 оны 12-р сард гишүүний суудлаасаа огцорсон Д.Вороненков өнгөрсөн онд Украинд ирснээсээ хойш  ОХУ-н ерөнхийлөгч В.В.Путинийг байнга шүүмжилдэг байсан ба энэ оны 2-р сард түүнийг хууль бус үйл ажиллагаа явуулсан хэрэгт буруутган, олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан юм.

Хэрэг явдал түүнийг “Премьер-палас” зочид буудлаас гарч явах үед болсон ба үл таних этгээд түүн рүү дөхөн ирж, хэд хэдэн удаа буудаж амийг нь авчээ. Мөн түүний бие хамгаалагч болон буудсан этгээдийн хооронд буудалцаан болж, алуурчныг түүний бие хамгаалалагч буудан устгасан ч өөрөө хүнд гэмтэл аван эмнэлэгт хүргэгдэж, төд удалгүй нас барчээ.

Картинки по запросу Денис Вороненков

Украины Ерөнхий прокурор Юрий Луценко хэлэхдээ, ОХУ-ын бүрэлдэхүүнд Крымыг оруулахад Украины ерөнхийлөгч асан Виктор Януковичийн гүйцэтгэсэн үүргийн талаар Д.Вороненков мэдүүлэг өгөх гэж байжээ. Янукович Украинаас ОХУ руу зугтсан билээ.

Украины Ерөнхийлөгч Петро Порошенко дүгнэн хэлэхдээ "энэ аллага нь Оросын зүгээс үйлдсэн төрийн террорист үйл ажиллагаа" гэлээ. Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков үүний хариуд хэлэхдээ "Порошенкогийн мэдэгдэл нь учир авцалдаагүй зүйл” гэсэн байна.    

Украины ерөнхий прокурорын газраас  гал нээсэн этгээдийн биенээс өмнө нь цэргийн ажиллагаанд оролцсон гэх үнэмлэх, мөн түүнийг Украины иргэн гэх өөр бусад бичиг баримтыг олсон хэмээн мэдэгдсэн ба энэ хуурамч байж болох талаар мөн анхааруулсан юм. 

орчуулсан: Б.Хулан | Эх сурвалж: http://tass.ru/

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.