Өмнөд Солонгос: Ирэх сараас сонгуулийн өрсөлдөөн эхэлнэ.


Хоёр сар хүрэхгүй хугацаанд болох ерөнхийлөгчийн сонгуульд улс төрийн намуудын төлөөлөгчид бэлдэж байна.  

 Сөүл/YONHAP/. Өмнөд Солонгосын үндсэн хуулийн дагуу шинэ ерөнхийлөгчийг сонгох сонгууль ерөнхийлөгч асан Пак-г татан буулгасан 3 сарын 10-ний өдрөөс хойш 60 хоногийн хугацаанд болж өнгөрөх ёстой. Энэ жилийн хувьд сонгууль 5 сарын 9-нд болох ба сонгогдсон ерөнхийлөгч нь сонгуулийн дараа өдрөөс эхлэн 5 жилийн хугацаанд үүрэгт албандаа томилогдох аж. Улс төрийн намууд болон нэр хүнд бүхий улс төрчид уг сонгуульд бэлдэж эхэлсэн ч одоогийн байдлаар сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн талаар тодорхой мэдээлэл байхгүй байна.

Өмнө нь засгийн газрын эрх барьж байсан Солонгосын эрх чөлөөний нам ерөнхийлөгчийн сунгааг эхлүүлсэн ба өнгөрсөн даваа гаригт болсон сунгааны хоёрдугаар үеийн дараа 4 нэр дэвшигч тунаж үлдээд байна. Тус намаас нэр дэвшигчийн нэрийг ирэх баасан гаригт олон нийтэд зарлах аж.

Presidential contenders of the former ruling Liberty Korea Party. From left, they are South Gyeongsang Gov. Hong Joon-pyo, Rep. Kim Jin-tae, former lawmaker Rhee In-je and North Gyeongsang Gov. Kim Kwan-yong. (Yonhap)

Хуучинсаг үзэлтнүүдийн “Зөв нам”-н хувьд хоёр улс төрчийн дунд сунгаа явуулна. Тус намыг энэ оны эхээр хуульчид байгуулагдсан бөгөөд ерөнхийлөгчийг татан буулгахыг дэмжиж байсан нам юм.

Улсын парламентэд 121  суудалтай, хамгийн том нам болох эрх чөлөөний “Ардчилсан нам” –н  4 гишүүн сунгаанд оролцож байгаа бөгөөд ирэх сарын 3-нд нэр дэвшигч нь тодрох ажээ.

The four contenders in a primary election of the liberal Democratic Party. They are (from L) Seongnam Mayor Lee Jae-myung, former party chief Moon Jae-in, South Chungcheong Gov. An Hee-jung and Goyang Gov. Choi Sung. (Yonhap)

Ард түмний нам өөрийн намын 3 гишүүн сунгаанд өрсөлдөж байгаа бөгөөд нэр дэвшигчээ ирэх сарын 4-нд зарлана хэмээн намын удирдлагууд мэдэгджээ.  

Улс төр судлаачид өрсөлдөгч 4 нам өөрсдийн нэр дэвшигчдийг зарласнаар сонгуулийн жинхэнэ өрсөлдөөн эхэлнэ хэмээн үзэж байна.

Орчуулсан: Б.Хулан| Эх сурвалж: http://english.yonhapnews.co.kr/

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.