Япон: Зэрлэг гахай-Фүкүшимагийн шинэ оршин суугчид


2011 онд болсон Фүкүшимагийн атомын цахилгаан станцийн дэлбэрэлтээс хойш 6 жил өнгөрчээ. Мужийн ихэнхи хотуудаас ард иргэдийг нүүлгэн шилжүүлсэн ба энэ хугацаанд Намие хот шинэ оршин суугчидтай болжээ.

Намие/Reuters/. Зэрлэг амьтад хоол хайн уулнаас бууж ирэх нь ихэссэн ба Намие хот тэдний хувьд шинэ гэр нь болжээ.

“Хотын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсний дараа зэрлэг гахай нар уулнаас бууж ирсэн ба одоо тэд буцаад уул руугаа явахыг хүсэхгүй байна. Эзэнгүй хотод хоол хүнс хангалттай, бас хэн ч тэднийг хөөхгүй” хэмээн  Намие хотын ойролцоох Томойка хотын ангууч Шойчиро Сакамато хэлжээ.

Түүний хэлж буйгаар өнгөрсөн 4 сараас түүний удирддаг ангуучдын баг хот руу буусан 300 гаруй зэрлэг амьтдыг барьсан байна.

Цацраг идэвхит туяаны улмаас Намие хотын өмнөх оршин суугчдын талаас илүү хувь нь дахин буцаж ирэх хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн бөгөөд буцаж ирэх хүсэлтэй оршин суугчид энэ оны эхээр болсон оршин суугчдын хурал дээр тэдний санааг зовоож буй  өөр нэгэн  асуудал нь зэрлэг гахай болоод байна хэмээн онцолжээ.

Намие хотын дарга Тамоцү Баба:

“Хотын жинхэнэ эзэн нь зэрлэг гахай юу хүн үү гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Бид одоо л энэ асуудлыг шийдэхгүй бол цаашид манай хотод хүмүүс амьдрахад хэцүү болно”  хэмээн мэдэгджээ.

Орчуулсан: Б.Хулан| Эх сурвалж: http://www.reuters.com

 

 

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.