Ким Кардашьян ”хагас” хоромд л хагас саяыг хийдэг


Реалити шоуны од Ким Кардашьян шар хэвлэлийн "гол баатар" төдийгүй Инстаграмын хамгийн амжилт арвинтай хэрэглэгчдийн нэг билээ. Ганцхан сурталчилгааны зураг мэдээ оруулаад л хагас сая долларыг халаасалдаг гэнэ.

Маркетингийн "Talent Resources" компани Кардашьян-Женнерийн гэр бүлийнхэн Инстаграм хуудсуудаараа хэдий хэмжээний орлого олдгийг сонирхсон байна. 

Нэгдүгээрт, мэдээж Ким. Түүний хуудсанд байршсан нийтлэл-сурталчилгаа болгон хагас сая долларын орлогыг хатагтай Кимд авчирдаг байна.

Кайли болон Кендалл хоёр Кимийн олдгоос 100 мянгаар л бага буюу 400 мянган долларыг нэг удаадаа л халаасалдаг гэнэ.

Харин Кортни, Хлой нар дүү нарыгаа бодоход харьцангуй бага буюу 250 мянгийг халаасалдаг ч энэхүү мөнгө нь бусад оддын Инстаграмаас олдог орлогоос хавьгүй их аж.

Эх сурвалж www.wikimon.mn 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.