АНУ: Ерөнхийлөгч Трамп НАТО-гийн гишүүн орнуудын удирдагчидтай Брюссельд уулзана.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг ирэх сарын 12-нд Вашингтон хотноо хүлээн авна.

Вашингтон /TASS/. Ерөнхийлөгч Д.Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр “Хэрвээ НАТО-гийн бусад гишүүн орнууд батлан хамгаалахын зардлаа нэмэгдүүлэхгүй бол АНУ тэдгээр орныг дэмжихгүй бөгөөд Америкийн шинэ төрлийн зэвсгүүдийг тэдэнд нийлүүлэхгүй” хэмээн удаа дараа мэдэгдэж байсан билээ.

“Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх сард болох Йенс Столтенбергийг хүлээн авч, Умард Атлантын эвслийг хүчтэй байлгах нь чухал болох талаар ярилцах бөгөөд 5 сарын 25-нд Брюссель хотноо болох НАТО-гийн гишүүн орнуудын удирдагчдын уулзалтанд оролцоно” хэмээн ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсер мэдэгдэлдээ дурьджээ.

Энэ өдрүүдэд Столтенберг Вашингтонд ирэх авч, ерөнхийлөгчтоэй албан ёсоор уулзахгүй аж.

 “21-ний өдөр Столтенберг Пентагоны тэргүүн Жеймс Мэттистэй уулзаж, 22-ны өдөр “Исламийн засгийн газар ” бүлэглэлийн эсрэг эвсэлд багтаж буй НАТО-гийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцоно” гэж НАТО-гийн хэвлэлийн алба мэдээлжээ.

Орчуулсан: Б.Хулан   | Эх сурвалж: http://tass.ru/

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.