Дэлхийн хамгийн аз жаргалтай улс


Нэгдсэн үндэстний байгууллагын агентлагийн тайланд дурьдсанаар Норвеги улс дэлхийн хамгийн их аз жаргалтай улсаар шалгарчээ.

“Дэлхийн аз жаргалын судалгаа”-ны тайланг Олон улсын аз жаргалын өдөр болох 3 сарын 20-ны өдөр олон нийтэд танилцуулсан бөгөөд уг судалгаанд дэлхийн улс бүрээс 1000 гаруй хүн оролцжээ. Судалгааны хүрээнд хүний сэтгэл ханамжийн түвшинг тодорхойлох субъектив асуултуудыг ард иргэдээс асууж мөн тухайн улсын нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ, нийгмийн халамж, сонголт хийх эрх чөлөө, өгөөмөр зан, авилгалын цар хүрээ зэргийг тооцдог байна.

Жишээ нь: “Та 0-10 хүртэлх дугаартай шат төсөөлөөд үз. Тэгвэл та яг одоо ямар дугаартай шатан дээр зогсч байна вэ?” гэх асуултанд та байсан хэрхэн хариулах вэ? Шатны дээд хэсэг нь сэтгэл хангалуун, амьдралын түвшин боломжийн гэсэн дүгнэлтэд хүргэх бол штаны доод хэсэг нь амьдралын хамгийн муу орчин, буурай түвшинг илэрхийлэх аж.

Улс орнуудын хувьд Норвеги-7,54 оноотой тэргүүлсэн бол Төв Африкийн Бүгд Найрамдах улс 2,69 оноотой сүүлийн байранд оржээ. АНУ-н хувьд 14-р байранд орсон бөгөөд "АНУ-н аз жаргалыг сэргээе" нэртэй тусгай бүлэг судалгааны тайланд багтсан аж. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар АНУ-н эдийн засгийн тогтвортой, хурдацтай хөгжлийн хажуугаар ард иргэдийн аз жаргалын түвшин буурсан нь нийгэм дотор үүсээд буй эдийн засгийн бус нийгмийн хямралтай холбоотой юм. Өөрөөр хэлбэл, улсын эдийн засаг хөгжиж байгаа боловч үүнийгээ дагаад авилгал, эрх тэгш бус байдал, гадуурхал зэрэг нь өссөн байна.

Монгол улсын хувьд тус судалгаагаар дэлхийн 155 орны 100-р байранд 4,955 оноотой жагсчээ.

Орчуулсан: Б.Хулан | Эх сурвалж: http://www.bbc.com, http://www.askmen.com/

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.