Перу: Ундны усны хомсдол


Ундны усны хангамж тасраад 5 дахь өдөр болж байгаа тул төрөл бүрийн сав барьсан олон мянган иргэд уух ус хайн, хотын гудамжаар хэсч байна.

Лима /Хinhua/. Хотын иргэдэд ундны ус тараахаар хэдэн зуун усны танк зөөвөрлөсөн ачааны машин ажиллаж байгаа ч ерөнхийлөгчийн өргөөний хажууханд байдаг Перу талбайн цөөрөм гээд хотын бүхий л усан оргилуурууд хоосон болжээ.  

Хүчтэй борооны үеэр хөрсний нуралт үүсч, шавар болон том чулуунууд хотыг усаар хангадаг Римак гол руу унасан тул ундны усны хомсдол үүссэн ба цэвэр ус дэлгүүрээс худалдан авахад хүртэл бэрх болоод байгаа аж.  

Картинки по запросу water shortage in lima peru

Цэцэрлэгт хүрээлэнгийн модыг услах зориулалттай тусгай саванд хадгалсан, уухад тохиромжгүй ус хүртэл алга болсон нь нөхцөл байдлыг ихэд муутгасан ба хүчтэй борооны улмаас 70 хүн нас барж, 72115 хүн орон гэрээ алдаж, 119084 байшин барилга нурж, 567551 хүн гэмтэл авсан хэмээн хотын удирдлагууд мэдээлж байна.

 

Орчуулсан: Б.Хулан  | Эх сурвалж: http://news.xinhuanet.com/

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.