“Жонон ба гоо бүсгүй” кино 350сая ам.долларын ашиг олоод байна.


Диснейгийн “Жонон ба гоо бүсгүй” кино хувилбар нь нээлтээ хийсэн долоо хоногтоо 350 сая ам.долларын ашиг олж, өмнөх кинонуудын рекордыг эвдлээ.

Лос-Анжелес /Хinhua/. Кино бүтээсэн студийн тооцоолсноор, уг бүтээл нь урьд өмнө нь олны хүртээл болж байсан G(бүх насныханд зориулсан) болон PG(эцэг эхийн зөвшөөрөлтэй) төрлийн кинонуудын рекордыг эвдэж, хамгийн их ашиг олсон бүтээлээр шалгарчээ.

Өнгөрсөн жил нээлтээ хийж байсан “Бэтмен Супермений эсрэг” кино нь 166 сая ам.долларын ашиг олж, жагсаалын нэгдүгээр байранд байсан бол “Жонон ба гоо бүсгүй” кино нь Америт 170 сая ам.доллар, дэлхийн өөр улсуудад 180сая ам.долларын ашиг олжээ.

Тус бүтээл нь ихэнхи улсуудын бокс-оффисыг тэргүүлж байгаа бөгөөд  Их Британи улсад 22,8 сая ам.доллар, БНХАУ-д 44,8 сая ам.доллар олоод байгаа аж.  

Оскарын шагналт Билл Кондон уг киног найруулсан бөгөөд 160 сая ам.долларын зардлаар бүтээжээ.

 

Орчуулсан: Б.Хулан  | Эх сурвалж: http://news.xinhuanet.com/

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.