АНУ: Гэгээн Патрикийн баярын жагсаалд оролцогчид цагаачлалын шинэ бодлогыг эсэргүүцэж буйгаа илэрхийлэв


Уг жагсаалд оролцогчдын дунд тус хотын дарга Билл де Блазио, цагдаагийн албаны дарга Жеймс О-Нилл, мөн мужийн амбан захирагч Эндрю Куомо нар байжээ.

Нью-Йорк /TASS/. Ирландын удирдагч гэгээн Патрикийн өдөрт зориулсан, хамгийн эртний болон хамгийн их оролцогчтой, баярын жагсаал Нью-Йорк хотноо өнгөрсөн баасан гаригт болж, 150 мянга гаруй хүн оролцжээ. Жагсаалд оролцсон ард иргэд, хотын удирдлагууд цагаачлалын шинэ бодлогыг дахин нэг хянахыг засгийн газраас хүсчээ.  

Жагсаалд оролцсон Нью-Йорк мужийн амбан захирагч Эндрю Куомо:

“Тэд энэ удаад манай улсын ард иргэдийг хуваахыг оролдож байна.Гэхдээ бид бол Нью-Йоркчууд- бид Еврей, Ирланд, Итали, лалын шашинтай улсаас гаралтай. Хэрэв та нар бидний нэг үндэстэн рүү нь дайрвал бүгдэн рүү дайрч байна гэсэн үг” хэмээн мэдэгджээ.

Ирланд гаралтай цагаачдын жагсаал 44-р гудамж болон 5-р өргөн чөлөөнөөс эхэлсэн ба одоогийн ерөнхийлөгчийн байр байдаг Trump Tower-н хажуугаар зөрөн өнгөрчээ. Жагсагчдын дийлэнхи нь уг цамхгийн хажуугаар зөрөхдөө баруун гараа атгаж, дээш өргөн, “Эсэргүүцэл” хэмээн оролсон байна.

Үндэсний шилжилт, хөдөлгөөний хорооны судлагаагаар өнөөдөр АНУ-д 50 мянган ирланд иргэд хууль бусаар амьдардаг ба 34 сая гаруй АНУ-н иргэд Ирланд цустай ажээ.

Орчуулсан: Б.Хулан  | Эх сурвалж: http://tass.ru/

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.