АНУ: Барак Обама өөрийн эхнэртэйгээ Францын Полинезиор аялна.


Тэд Францын Полинезид ирээд, шууд аялал жуулчлалын цогцолбор бүхий Тетиароа шүрэн арал руу явна.

Францын Полинезигийн удирдлагууд АНУ-н экс-ерөнхийлөгч Барак Обама, эхнэр Мишелийн хамтаар Тайтид аралд маргааш хүрэлцэн ирнэ хэмээн бэлтгэж, хүлээж байна хэмээн орон нутгийн хэвлэлийн агентлаг дамжуулсан боловч ирээд ямар хөтөлбөртэй байх талаар мэдээлэл хараахан өгөөгүй байна. Нутгийн удирдлагууд экс-ерөнхийлөгчийг хүлээж авахдаа албан ёсны хүлээн авалт зохион байгуулахгүй аж.

Tahiti Nui TV-н мэдэгдсэнээр тэд Таити аралд ирснийхээ дараа тансаг зэрэглэлийн зочид буудлуудаараа алдартай, өмнө нь АНУ-н жүжигчин Марлон Брандогийн өмч байсан, одоогийн Бора-Бора арлуудын нэгт тооцогддог Тетиароа шүрэн арал руу явах бөгөөд ойролцоогоор нэг сарыг тэнд өнгөрөөх аж.

Картинки по запросу атолл Тетиароа

Орчуулсан: Б.Хулан |  Эх сурвалж: http://www.tntv.pf/

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.