Мисс А.Баярцэцэг 26 насандаа дэлхийн 30 орноор аялжээ


2016 оны Дэлхийн мисс шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн урд өмнө байгаагүй амжилт гаргаад ирсэн мисс Алтангэрэлийн Баярцэцэг өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан дэлхийн олон орноор зочилсон түүхээ хуваалцжээ. 

Тэрээр: “10 жилийн өмнө хүсэл биелдэг гэж итгэдэг байсан улаан өдрийн тэмдэглэлийн дэвтэр дээрээ “Би 25 настайдаа дэлхийн 30 орноор аялсан байх болно, 30 тайдаа 50 орноор аялсан байх болно” гэж яагаад ч юм жаахан хүүхдийн мөрөөдлөөр бичиж байсан дэвтрээ олов.  26 хүрээд нэг жилээр хоцорсон ч гэсэн өнөөдөр 30 дахь орондоо ирлээ. Тайланд байж таарлаа.

Яагаад ч юм догдлоод орон болгонд авхуулсан зургуудаа нийлүүлээд мөрөөдөл биелдэг юм байна гэж оруулмаар санагдаад зургуудаа нийлүүлж эхлэв. Францад Эйффелийн цамхагийн өмнө, Испанид Гаудигийн өмнө, Оросод Улаан талбай дээр гээд өөрийнхөө зургуудийг нэгтгэсэн нэг л биш ээ. Тэгэхээр нь өөрийнхөө зургуудийг устгаж орхиод би энэ газарт хамгийн аз жаргалтай байсан тэр мөчийнхөө зургуудийг нийлүүлэхээр шийдэв. Гайхалтай дурсамжууд, аз жаргал, баяр баясгаланг хамгийн ихээр мэдэрч байсан тэр мөчүүд.

Тэгээд харлаа, ганцаараа байсан мөчүүд тунчиг ховор байна. Аз жаргалтай мөч бүхэндээ хайртай хүмүүсээрээ хүрээлүүлж, хамтдаа дурсамжийг бүтээж, тэрнээсээ аз жаргалыг мэдэрдэг байсан юм байна. Аялана гэдэг үзсэн газраар хэмжигдэхгүй, үхэхэд ч мартагдахгүй дурсамж, тэднийг хамтдаа бүтээсэн найз нөхдөөр хэмжигддэг юм байна. Бас мэдээж мөрөөдөл биелдэг юм байна”
гэжээ. 
 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.