Өмнөд Солонгос: Ерөнхийлөгчийн сонгууль хэзээ болох вэ?


Ерөнхийлөгчийн сонгуулийг 5 сарын 9-нд зохион байгуулж магадгүй хэмээн Өмнөд Солонгосын засгийн газар өнөөдөр мэдээллээ.

Хуулийн дагуу сонгуулийг 60 хоногийн дотор явуулах хэрэгтэй бөгөөд сонгуулийн өдрийг 50 хоногийн өмнө мэдэгдэх ёстой байдаг байна.

“Бид сонгуулийн өдрийг 5 сарын 9 –ний өдрөөр төлөвлөж буй ч сонгуулийн үндэсний хороотой дахин зөвлөлдөх хэрэгтэй” хэмээн уг мэдэгдэлд онцолжээ. Тиймээс 4 сарын 29-нээс 5 сарын 9 ний өдрүүдийн аль нэгэнд нь сонгууль болох ёстой юм. Гэхдээ 5 сарын эхээр олон нийтийн амралт бүхий баяр тохиолддог тул засгийн газар сонгуулийн товыг эцэслэн тогтоохын тулд энэ долоо хоногт хуралдахаар болжээ.

Хуралдааны эцcийн хариуг буюу сонгуулийн товыг гүйцэтгэх ерөнхийлөгч, ерөнхий сайд Хван Кёо-ан мэдэгдэх аж.

 

 Орчуулсан: Б.Хулан    | Эх сурвалж: http://english.yonhapnews.co.kr

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.