Дөнгөж төрсөн хүүхдээ хогны хар уутанд хийсэн байжээ


Дөнгөж төрсөн нярайг хогны хар уутанд хийсэн байсныг хажуугаар нь өнгөрч явсан иргэд олсон байна. Азаар хаягдсан нярай амьд байсан бөгөөд хүйг нь зангидаагүй, эхэс нь ч мөн цугтаа байжээ.

Цугласан иргэд хүүг хэрхэн уутнаас гаргаж буй бичлэгийг тавьсан байна. Уг явдлыг хаана болсон тухай тодорхой мэдээлэл байхгүй ч Филиппин улс гэж үзэж байгаа аж. Мягмар гарагт мөн Өмнөд Африкийн Кейп Таунд дөнгөж төрсөн нярайг хогны уутанд хийсэн байсныг олсон байна.

Хятад улсад гэхэд  нэг айлд нэг хүүхэд төрийн бодлого хэрэгжсэнээр охин хүүхэд төрөх аваас эцэг эхдээ өргүүлэх зэргээр төрүүлсэн хүүхдээсээ татгалздаг болсон.

Жил бүр дэлхий даяар олон мянган эцэг эхчүүд төрүүлсэн үр хүүхдүүдээ хаядаг байна. 

 
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.