Монголын энхийг сахиулагчид Өмнөд Суданд 50 хүний амь аварчээ


Өмнөд Суданы Бентью хотноо энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй Монгол Улсын батальоны цэргүүд дотоодын дүрвэгч 50 хүний амь насыг болзошгүй аюулаас аварсан байна. Энэ талаар UBMISS-д мэдээлжээ.

Өмнөд Судан дахь НҮБ-ын төлөөлөгчийн газрын тэргүүн Дэвид Ширэр хэлэхдээ, Монгол цэргүүдийн энгийн иргэдийг болзошгүй аюулаас шуурхай ажиллан аварч хамгаалсан эр зоригийг магтсан байна. Төлөөлөгчийн мэдэгдсэнээр, өнгөрсөн сарын 22-ны лхагва гаригийн үдэш фермийн ойролцоо цэргийн хувцастай хүмүүс дотоодын дүрвэгч 11 иргэнийг зодож, биед нь халджээ.

“Монбатт” нэрээрээ алдартай Монголын батальоны цэргүүд дорвитой арга хэмжээ авч ажилласны дүнд долоон эмэгтэй, дөрвөн эрэгтэйн амь насыг аварсан байна. Ноён Ширер Өмнөд Судан дахь НҮБ-ын энхийг сахиулагч Монголын цэргүүд эр зориг гарган, иргэдийг хамгаалсан гэж хэлжээ. Одоогийн байдлаар Бентью хотын дотоодын дүрвэгсдийн хуаранд 120 гаруй мянган иргэн амьдарч байна. Монгол Улсын энхийг сахиулагчид ийнхүү дэлхийд нэрээ мандуулж явна.

Ц.Болд
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.