Монгол сурагчийг Шведээс албадан гаргахыг эсэргүүцэн 1500 оюутан жагсаал хийжээ


Шведийн Стокгольм хот дахь гурван ахлах сургуулийн нийт 1500 сурагч И.Жаргалсайхан хүүг Шведээс албадан гаргах болсонтой холбогдуулж хичээл хаялт зарлаж, эсэргүүцлийн жагсаал хийлээ.

 Монгол сурагчийг Шведээс албадан гаргахыг эсэргүүцэн 1500 оюутан жагсаал хийлээ

Итгэлтийн Жаргалсайхан буюу Жагаа энэ жил 18 нас хүрч, Швед улсад амьдрах эрх нь дуусгавар болсон тул тус улсын шүүхээс албадан гаргах шийдвэр гаргаад байгаа аж.

Монгол сурагчийг Шведээс албадан гаргахыг эсэргүүцэн 1500 оюутан жагсаал хийлээ

Гэвч түүний найз нөхөд, хамт суралцагчдын зүгээс шүүхийн энэ шийдвэрийг эсэргүүцэн, жагсаал хийх болжээ. Жагсаалд Global, Rytmus, Kulturama зэрэг гурван ахлах сургуулийнхан оролцон “Жагаа үлдэх ёстой” хэмээх уриа лоозон барин жагсчээ. Өчигдөр болсон жагсаалд 1000 давсан оюутан сурагч оролцсон байна. Жагсаал энэ хэвээр үргэлжилж, өнөөдөр ч мөн өөр сургуулийнхан Жагааг үлдээх эрхийн төлөө тэмцэхээ илэрхийлжээ.

Жагсаалын үеэр Жагаа “Миний бүх найз нөхөд таньдаг хүмүүс бүгдээрээ энд өнөөдөр миний төлөө ирсэнд баяртай байна” хэмээн товч үг хэлсэн байна.

 

Жагаагийн Шведэд очсон түүх:     

Итгэлтийн Жаргалсайхан нь 1998 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатарт төрсөн. Монгол Шведээс гурав дахин том газар нутагтай, 2.8 сая хүн амтай бол Шведийн хүн ам 10 сая. Түүний эцэг эх 2006 онд Швед рүү ажил хийхээр явжээ. Учир нь Монголд ажил олох, хийх хэцүү. Түүний аав механик мэргэжилтэй бөгөөд эхнэртэйгээ хоёул хоёулаа ажилгүй тул гадагшаа явж ажил хийхээр шийдсэн аж.

Ингээд Жагаа Улаанбаатарт эмээгийнхээ хамтаар үлджээ. 2010 оны намар буюу эцэг эх нь Монголоос явснаас дөрвөн жилийн дараа Жагааг Швед рүү татсан ба энэ үед Жагаа бяцхан дүүтэй болсон байжээ.

Монгол сурагчийг Шведээс албадан гаргахыг эсэргүүцэн 1500 оюутан жагсаал хийлээ

11 настайдаа Шведийг зорьсон Жагаад эхэндээ хэлний бэрхшээл, найз нөхөдгүй гээд хүндрэлүүд ихээхэн тулгарч байсан гэнэ. Тэрээр энэ тухайгаа “Надад тулгарч байсан цор ганц асуудал бол бусадтай харилцах. Сургууль дээрээ найз нөхөдгүй байх байсан. Учир нь би Шведэд анх очоод швед хэл мэддэггүй хүмүүстэй л ихэнхидээ харьцаж байсан тул хэлээ сайн сурч чадахгүй байсан. Тиймээс арай хялбараар нь эхлээд тайланд, турк хэл сурсан. Швед хэлний бэлтгэлд яваад хоёр жилийн дараа гэхэд энгийн ангид бусад швед хүүхдүүдтэй хамт сурах чадвартай болсон” гэжээ.

Жагаагийн аав нь 2010 онд гэр бүлээрээ Шведэд ажиллаж амьдрах эрх, зөвшөөрөл авсан байна. Үүний дараа 2012 онд ажиллаж амьдрах визээ сунгуулснаар гэр бүлээрээ үргэлжлүүлэн тус улсад амьдарч байж. 2014 онд хоёр дахь удаагаа визээ сунгуулах хүсэлт тавьсан. Гэвч 2016 оны хавар тэдний хүсэлтийг буцааснаар Итгэлтийн гэр бүл тус улсад цаашид ажиллаж амьдрах боломжгүйд хүрчээ. 2016 оны намар Жагаа 18 нас хүрснээр түүний хувьд гэр бүлээсээ тусдаа кейс үүсч, шийдвэрлүүлэх хэрэгтэй болсон байна. Жагаагийн хувьд шүүхэд давж заалдан, одоогоор хариугаа хүлээж байгаа аж.

Жагаа яагаад Монголд ирэх дургүй байгаа вэ?

Жагаа зургаан настайдаа Монголд сургуульд орсон ч Монголын боловсролын систем хүүхэд бүрт ижил, эрх тэгш ханддаггүй, хэцүү ширүүн нөхцөлтэй байдаг нь түүнд сурахад бэрхшээлтэй болгож байсан тухай Швед дэх ахлах сургуулийн цахим хуудсанд нийтлэгджээ.

“Монголд бага сургуулийн сурагчдад хүртэл маш их гэрийн даалгавар өгч, хүүхдүүдийг ядраадаг. Гэрийн даалгавраа хийгээгүй хүүхэд маш хатуу шийтгүүлнэ. Нэг удаа би хичээлээ хийгээгүйгээс багшдаа төмөр шугамаар гаран дээрээ цохиулж байсан” хэмээн тэрээр хуваалцсан байна. 

“Монголд 2008 оноос хойш дунд сургууль нь 12 жилийн системтэй болсон боловч хүн амын 1/3 нь ядууралд өртсөн тус улсад хүүхдүүд сургуульд сурахад ихээхэн хүндрэлтэй тулгардаг. Учир нь хүүхдүүд эцэг эхдээ тусалж, орон гэрийнхээ амьжиргааг залгуулахын тулд ажил хийх шаардлага гардаг. Сургуулийн дүрэмт хувцас авах ч чадалгүй хүүхэд Монголд олон бий” хэмээн сургуулийн цахим хуудсанд нийтэлсэн байна. 

Авлига ба анги давхаргын ялгаатай байдал

“Монголд бүх зүйл авлига, хээл хахуулиар зохицуулагддаг. Би хүн хөнөөгөөд цагдаад мөнгө өгөөд хэргээ төвөггүй шийдвэрлүүлж болно. Цагдаагийн газар очих ч шаардлага байхгүй” хэмээн тэрээр ярьжээ.

Монгол Улс хээл хахуулийн индексээрээ Эл Сальвадор, Панам зэрэг улсын нэгэн адил 39 оноотой байдаг бол Швед, Дани, Финланд улсууд 89 оноотой байдаг байна. /100 оноогоор эрэмбэлсэн/

Монголд дунд сургууль нь хүртэл хээл хахуульд автсан тухай Жагаа дурджээ. Сургуульд багш нар сурагчдыг эцэг эх нь ямар ажил хийдэг, эдийн засгийн хэр чадамжтайгаас нь хамаарч ялган харьцдаг. Түүнийг Монголд сурагч байхад чинээлэг гэр бүлээс гаралтай сурагч нь гэрийн даалгавраа хийгээгүй ирсэн ч багш нар нь түүнд онц дүн тавьдаг, жилийн эцэст хамгийн сайн үнэлгээтэй төгсдөг байсан тухай ярьсан байна. “Энэ бүхний эцэст шударга бус явдал гэдэг энгийн зүйл юм байна гэдгийг би ойлгосон” хэмээн Жагаа хуваалцжээ.

Монгол Улс 1990 оноос хойш коммунизмаас татгалзсанаар баян, ядуугийн ялгаа хэт ихсэх болж, ядуу иргэдийн эрүүл мэндийн асуудал нийгмийн томоохон бэрхшээл болжээ. Хот, хөдөө, баян ядуугийн ялгаа нь тэдэнд аливаа үйлчилгээ ч ялгаатай хүрдэг болоход нөлөөлсөн байна.  Хүн амын 1/3 хэсэг нь ядууралд өртсөн тус улсад тулгараад байгаа хамгийн том бэрхшээл нь ажилгүйдэл болоод байна.

Културама дахь сурагчдын хийсэн жагсаал:

Ахлах сургуулийн сурагчид хоёр цаг орчим гадаа цуглаж, цагаан хоолой, микрофон ашиглан үзэл бодлоо илэрхийлж, тэмцжээ. Сурагчид “Гэртээ тавтай морил, хэн байх нь хамаагүй, энд бид чамайг хүлээж авах болно” гэжээ.

Тэдний нэг Клаудиа жагсаалын үеэр “Varsjavjanka” хэмээх дуу дуулж, үзэл бодлоо илэрхийлжээ.

Клаудиа:

 

“Нөхөрлөл бол бидэнд байгаа хамгийн чухал зүйл. Нөхөрлөл, эв нэгдэл бол биднийг ялалтад хүргэх хамгийн чухал зэвсэг. Манай сургуульд өөр өөр төрлийн олон хүн байдаг ч бид нэгнийхээ төлөө босч зогсох ёстой. Энэ бидний ирээдүйд ч маш чухал. Бидний дараагийн хийх ёстой зүйл бол Жагаагийн төлөө санал өгөх юм" гэсэн байна.

Эх сурвалж:

www.socialisterna.org

http://globaltperspektiv.se

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.