Ирэх долоо хоногийн сүүлээр ихэнх нутгаар ДУЛААРНА


Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст цас орж, салхи шуургатай хүйтэн байхыг анхааруулж байна. Маргааш буюу энэ сарын 6-нд нутгийн зүүн хагаст, 7-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно.

Салхи энэ сарын 6-нд говь тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 10-15 градус, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 5-10 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар дулаарна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 9-14 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орно.Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Үүлшинэ. Зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 11-16 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө бүх нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТОД ӨНӨӨДӨР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 19-21 градус, бусад хэсгээр 14-16 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна гэж Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.