Францын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн гэрийг нэгжлээ


Францын ерөнхийлөгчийн сонгуульд бүгд найрамдах намаас нэр дэвшигч Франсуа Филлоны Парис дахь гэрт нэгжлэг хийсэн байна. Уг нэгжлэг нь түүний эхнэр Пенелопагийн хуурамч албан тушаалд томилогдон ойролцоогоор 831000 еврогийн цалин авсан гэх хэргийн мөрдлөгийн хүрээнд хийгдсэн ба өнгөрсөн сард түүний парламентийн гишүүний байранд бас нэгжлэг хийсэн аж.
Өчигдөр өглөө ноён Филлон Францын өмнөд хэсгийн усан үзэм тариалагчидтай уулзалт хийсэн ба орой түүний дэмжигчид Ним хотод цугларчээ. Цугларсан олонд тэрээр “Та нарын төлөө тэмцдэг хүн нь байх болно. Энэ хэрэг нь намайг сонгуулиас хасах гэсэн улс төрийн явуулга. Би энэ сонгуульд бууж өгөхгүй. Надад хийсэн буруу зүйл байхгүй” хэмээн мэдэгджээ. Уг мэдэгдлийн дараа түүний сонгуудийн кампанит ажлын удирдагч болон гадаад харилцаа хариуцсан хэвлэлийн төлөөлөгч нар албан тушаалаасаа огцорсон байна.
Ноён Филлон сонгуульд ялах магадлал өндөртэй, ард иргэдийн итгэлийг хүлээсэн нэр дэвшигч байсан боловч Филлоны гэр бүлийнхэн өндөр цалинтай албан тушаалд томилогдон ажилласан гэх дуулиант хэрэг олон нийтэд дэлгэгдсэний дараа түүний рейтинг нилээдгүй унасан хэмээн Францын хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж байна. 3 сарын 15-нд болох уг хэргийн шүүх хуралд ноён Филлоныг дуудсан ба сонгуулийн эхний сунгаа 4 сарын 23-нд болох аж.

Эх сурвалж: http://www.bbc.com
Орчуулсан: Б.Хулан

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.