БНХАУ болон Итали улсын хоорондын харилцаа улам бэхжинэ


Италийн ерөнхийлөгч Сергио Маттарелла 2 сарын 21-26 ний өдрүүдэд Хятад улсад төрийн айлчлалаар ирээд байгаа аж. Тэрээр БНХАУ-н төрийн албан тушаалтнуудтай уулзаж, гуравдагч оронд хийх худалдааг нэмэхэд хамтын ажиллагаагаа сайжруулах, оюутан солилцооны хөтөлбөрөөр илүү их оюутан сурагчдыг мэргэшүүлэх зэрэг асуудлуудыг ярилцсан хэмээн Xinhua агентлаг мэдээлж байна.

БНХАУ-н ерөнхий сайд Ли “Итали улстай хийх худалдаа болон хөрөнгө оруулалтад чиглэсэн хамтын  ажиллаагааг илүү өргөжүүлнө” хэмээн өчигдөр мэдэгдлээ.

Хятадын зүгээс Европын холбоо-Хятадын харилцааг сайжруулахад Итали улс их хувь нэмэр оруулна хэмээн итгэж байгаа бөгөөд Италийн зүгээс Хятад улстай хамтран шинэ эдийн засгийн төлөвлөгөө бүтээх, мөн дэд бүтцийн хөгжил, шинжлэх ухаан, технологи, байгаль хамгаалал зэрэг олон салбарт хамтран ажиллах хүрээгээ тэлэх сонирхолтой байгаа талаар эх сурвалж онцложээ.  

Мөн хоёр улсын төрийн тэргүүд өнгөрсөн лхагва гаригт уулзалдаж, хоёр улсын  хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх, дунд болон урт хугацааны стратегийн бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй талаар зөвшилцөлд хүрчээ. 

 

Эх сурвалж: www.xinhuanet.com

Орчуулсан: Б.Хулан

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.