Хэзээ ч хугацаа нь дуусдаггүй хүнсний бүтээгдэхүүнүүд


Хугацаа дуусч мууддаг шинж чанар нь хүнсний бүтээгдэхүүнүүдийн гол дутагдал гэж болохоор. Иймээс ч хүн төрөлхтөн өөрийн түүхийн туршид тэдний хугацааг аль болохоор уртасгах янз бүрийн арга олохыг хичээсээр байгаа. Гэвч өнөөгийн байдлаар байгалийн хуулийг хэн ч давж чадаагүй л байсаар.

Тэгвэл хэзээ ч тэжээллэг чанараа алдахгүйгээр бараг л мөнх хадгалах боломжтой зарим бүтээгдэхүүнийг танилцуулъя. 

Цагаан будаа

Цагаан будааг 30 жилийн турш хадгалж болно. Харин хүрэн өнгөтэй будаа нь чийглэгээсээ шалтгаалан ердөө зургаахан сар хадгалах боломжтой аж.

 Зөгийн бал

Зөгийн бал бол мөнхийн хугацаатай бараг л цор ганц бүтээгдэхүүн гэнэ.

 Хуурай сүү

Сүүг хатаах санаа бол хүний оюун ухаанаас гарсан агуу ололт амжилтуудын нэг гэхэд болохоор. Ийм төрлийн сүү хангалттай удаан хугацаанд өөрийн шинж чанараа алддаггүй онцлогтой.

 Давс

Хадгалах энгийн нөхцлүүдийг хангаад байвал давсыг бараг л мөнхөд хадгалах боломжтой аж.

 Цуу

Онгойлгосноос хойш ч гэсэн цууг хөргөгчинд нэлээн хэдэн жил хадгалж болдог гэнэ.

 Сахар

Хэрэв сахарыг хуурай сэрүүн нөхцөлд хадгалаад байвал хангалттай олон жил болдог аж.

 Хатаасан шош

Удаан хугацаанд хадгалах боломжтой байдаг учраас хатаасан шошыг ой тайгад, эсвэл нуувч оромжид хэрэглэхэд тохиромжтой юм.

 Хусны шүүс

Байгалийн чихэрлэг бүхий энэхүү шүүсийг зөв хадгалж чадвал удаан хугацаанд хэрэглэх боломжтой.

 Согтууруулах ундаа

Ликёр болон пиво удаан хадгалах боломжгүй, харин илүү чанга градустай виски, ром дарс, цагаан архи, коньякийг удаан хугацаанд хадгалан, амталж таашаал хүртэж болох аж.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.