Германы яруу найргийн уралдаанд Монгол найрагч оролцжээ


Өнгөрсөн даваа гаригт Герман улсад болсон “Poetry slam” яруу найргийн уралдаанд Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, залуу найрагч Ч.Ууганбаяр оролцжээ.

Англи, АНУ, Герман, Орос зэрэг олон улсад зохион байгуулдаг уг уралдаанд Монголоос анх удаа оролцож байгаа аж.
Уг уралдаанд Ч.Ууганбаяр герман хэл дээр бичсэн шүлгээрээ оролцсон аж. Оролцогчид таван минутад багтаан шүлгээ хүссэн хэлбэрээ уншиж, үзэгчдэд хүргэдэг, үзэгчид шүүгчидтэй хамт оролцогчдыг шүүдэг нь уг уралдааны бусад хэвшмэл уралдаанаас ялгарах онцлог юм.
Түүнчлэн Ч.Ууганбаяр ирэх сарын 21-нд Герман улсын Берлин хотод болох яруу найргийн уралдаанд оролцох юм байна.
Сонирхуулахад, яруу найрагч Ч.Ууганбаяр нь Залуу зохиолчдын холбооны дарга бөгөөд хайрын шүлгийн “Цагаан уул” наадмын тэргүүн байр, “Болор цом”-д айрагдаж байсан Монголын залуу үеийн төлөөлөл юм.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.