Мисс, жүжигчин Б.Гэрэлчулуун ёстой нэг амжуулдаг бүсгүй юм гээч...


2007 оны “Miss Mongolia” тэмцээний тэргүүн титмийн эзэн, 2011 оны “Гоёл” наадмын шилдэг загвар өмсөгч Б.Гэрэлчулууныг "Шинэ үе" продакшнийг чимж, “Тусгай салаа”, “Амьдрал төсөл”, “Цэлмэг тэнгэр”, “Өдөр өдрийн нар” зэрэг кинонд тоглосноор нь үзэгчид андахгүй. Хэдэн үг олигтой хэлчихэж чаддаггүй мисс бүсгүйчүүдийн хажууд жүжигчний мэргэжлийг шаггүй эзэмшсэн болоод ч тэр үү жүжиглэлт нь цаанаа л нэг дотортой.  

“Jumping fitness” хэмээх спортын төрлийг эх орондоо дэлгэрүүлсэн тэрээр Монголд багшлах эрх авсны хоёрхон хүний нэг нь. Гэрэлчулуун нөхөртэйгээ хамтран хувийн фитнессээ өнгөрсөн оны 7-р сараас ажиллуулаад байгаа.

СУИС-ийн жүжигчний ангийг дүүргэсэн мисс-жүжигчин Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн гадаад харилцааны мэргэжилтнээр суралцаж төгсчээ. Төгсөөд мэргэжлээрээ ажиллахын зэрэгцээ урлагийн ажлаа ч орхигдуулсангүй. Улмаар гадаад руу хэлний мэдлэгээ сайжруулахаар сургалтанд хамрагдаж сертификат өвөртөлж ирсэн байна.

Үрийн зулай үнэрлэж ээж болсон Гэрэлчулуун төрөөд нэгхэн хонож байхдаа МҮОНТ-ийн Монголын нэг өдөр нэвтрүүлгийг хөтлөх санал авсан гэдэг. Ингээд тус телевизтэй байгуулсан хоёр жилийн гэрээгээ дуусгаад охид бүсгүйчүүдийг илүүдэл жингээс нь аврахаар фитнессийнхээ ажилд шуударчээ.

Харин шинэ оны дараахан ХУИС-д эзэмшсэн мэргэжлээ зэврүүлэхгүйн үүднээс Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар гадаад харилцааны мэргэжилтнээр ажиллаж эхлээд байгаа аж. Сэтгэл зүтгэл байхад амжихгүй зүйл үгүй гэдгийг энэ бүсгүйгээс суралцмаар.

У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.