Өмнөд Солонгос Оросоос газрыг тос худалдан авлаа


Өмнөд Солонгосын газрын тос дахин боловсруулдаг SK Innovation компани Оросын Юралз маркийн ойролцоогоор 1 сая баррель газрын тос худалдаж авсан нь сүүлийн 10 жилийн хугацаанд Оросоос газрын тос авсан анхны тохиолдол ажээ.

Уг газрын тосыг ирэх дөрвөн сард Лукойл тээвэрлэх бөгөөд худалдаа хийгдсэн  талаа SK компанийн хэвлэлийн төлөөлөгч Ким Во Кюнь баталгаажуулсан байна.

Тус компани өмнө нь Саудын Арабаас газрын тос авдаг байсан ч ОПЕК- Газрын тос экспортлогч орнуудын байгууллагын газрын тосны урсгалыг тэнцвэржүүлэх хэлэлцээрийн хүрээнд Саудын Араб газрын тос олборолтоо хязгаарлаж, ойрх дорнодоос Ази руу газрын тос зөөвөрлөх тээврийн хөлс өссөн нь тэдний хувьд ашиггүй болжээ. 

Дашрамд дурьдахад өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр 1 баррель газрын тосны үнэ  Brent маркийн хувьд 56.18$,  WTI маркийн хувьд нь 54.02$ байгаа бөгөөд Монгол руу  шатахуун экспортолдог ОХУ-д /1 литр/ дунджаар АИ92 төрөл нь 1525 төг /35.66 руб/,  АИ95 төрөл нь 1662 төг /38.97руб/, Дизель түлш нь 1581 төг /36.97руб/ -р худалдаалагдаж байна.

  

Эх сурвалж: https://www.bloomberg.com

Орчуулсан: Б.Хулан

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.