ОХУ болон АНУ эвлэрэх үү эсвэл дайдах уу?


АНУ-н төрийн тэргүүн Дональд Трамп ОХУ-тай эелдэг харилцаа тогтоохыг хүсч байгаагаа мэдэгджээ. Энэ талаар Цагаан ордонд өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр тэр мэдэгдсэн ба АНУ-н засгийн газрын бодлого нь ард иргэд, дэлхийн улсуудын эрх ашигт нийцэх болно хэмээн онцолжээ.

Сурвалжлагч нарын хамгийн их асуусан асуулт нь ерөнхийлөгчийн туслах байсан Майкл Флинн ОХУ-тай холбоотой хэргийн улмаас ажлаа хүлээлгэж өгсөн гэх цуурхал ба энэ талаар Трамп:

“Миний хувьд ОХУ-н эсрэг хатуу чанга арга хэмжээ авах нь хялбар, гэхдээ би Америкийн ард түмний, дэлхийн амар амгалангийн төлөө ОХУ-тай найрсаг харилцаа тогтоохыг оролдож үзмээр байна. ОХУ болон АНУ нь дэлхийн цөмийн зэвсгийн хамгийн хүчтэй төлөөлөгчид бөгөөд хэрэв хоёр улсын хооронд найрсаг харилцаа үүсвэл энэ нь сайн зүйлд л хүргэнэ.

АНУ-н улс төрчдийн хувьд ОХУ-тай харилцана гэдэг тийм ч түгээмэл зүйл биш шүү дээ.

Флинн ОХУ-н Вашингтон дахь элчин сайдтай холбоо тогтоосон гэх хэргийг илүү нарийн шалгах ёстой. 30 гаруй улсын төлөөлөгчидтэй харилцах нь түүний ажил байсан. Дэд ерөнхийлөгч Майкл Пенсад түүний өгсөн гадаад харилцааны тайланг уншаад сэтгэл дундуур үлдсэн тул би түүний ажлаа хүлээлгэж өгөх хүсэлтийг нь зөвшөөрсөн. Миний мэдэж буйгаар, ерөнхийлөгчийн сонгууль болохоос өмнө сонгуульт ажилд оролцсон нэг ч хүн ОХУ-тай ямар нэгэн харилцаагүй байсан. Флинн Оростой холбоотой асуудлын улмаас албаа хүлээлгэж өгсөн гэх мэдээ нь худал юм. Мөн АНУ-н хамгийн том хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болох The New York Times, The Washington Post,  CNN, Английн ВВС нь тодорхой баримт, нотолгоогүйгээр худал мэдээ тарааж байгаа нь буруу, сөрөг мэдээлэлтэй эсэх нь хамаагүй, үнэн л байвал ямар ч мэдээ мэдээллийг хүлээн авах болно” хэмээн онцолжээ.

АНУ-н далайн эргээр  ОХУ-н цэргийн шумбадаг онгоц аялж байгаа нь биднийг өдөөн хатгааж байгаа хэрэг мөн үү хэмээн танхимд цугларсан сурвалжлагчдын нэг нь асуусанд “Энэ нь Кремль биднийг турших гэсэн оролдлого биш, Оросын эсрэг явуулж байгаа АНУ-н бодлого / хориг/ -н зөрүүд ОХУ ямар арга хэмжээ авах, ямар бодлого явуулах талаар хариулахад эрт байна” хэмээн Трамп хариулжээ.

Өмнөх ерөнхийлөгч Обамагийн хийдэг байсан хэвлэлийн бага хурлуудаас  /ерөнхийлөгчид тавих асуултуудыг урьдчилан бэлтгэсэн жагсаалтаас сонгох ёстой байсан/ ялгаатай нь Трамп сурвалжлагчдын тавьсан бүх асуултанд хариулахыг хичээсэн бөгөөд нэг цагаас илүү урт хугацаанд тэдэнтэй ярилцжээ.

 

Эх сурвалж: http://edition.cnn.com/

Орчуулсан: Б.Хулан

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.