Европын хамгийн том алмаз эрдэнийг Архангельскийн ойролцоогоос олжээ


Европын хамгийн том алмаз ОХУ-ын Архангельск мужийн Владимир Грибын нэрэмжит эрдэнийн уурхайгаас олжээ. Энэ тухай аж ахуйн нэгжийн хэвлэлийн албанаас "Российская газета" сонинд мэдээлсэн байна.

"181,68 карат жинтэй алмаз - Европын алмазын уул уурхайн түүхэнд хамгийн том" гэж компанийн хэвлэлийн алба мэдэгджээ. Энэ нь ОХУ-аас олдсон дөрөв дэх том алмаз юм.

Үүнээс өмнө, том алмазыг Якутаас олборлож байжээ. Владимир Грибын нэрэмжит алмазын уурхай 1995 онд нээгдсэн ба 2014 оноос идэвхтэй үйл ажиллагаа нь эхэлсэн байна. Тооцоолсон нөөц нь 100 сая карат гэнэ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.