Мэрилин Монрогийн жирэмсэн үеийн зургуудыг олон нийтэд ил болголоо.


Хорьдугаар зууны секс-бэлэг тэмдэг,  Холливудын кино од Мэрилин Монрогийн урьд өмнө нь олон нийтэд дэлгэж байгаагүй 6 өнгөт зургийг Английн Daily Mail сэтгүүл нийтэлжээ.

Эдгээр зургуудыг  “Let’s make love” кинонд хамтран тоглосон Ив Монтанаас жирэмсэн болоод байсан 1960 оны 7 сард Нью-Йорк хотод авсан аж.

Мэрилин Монрогийн ойр дотны найз байсан Фрида Халл энэхүү “жирэмсэн үеийн” цуврал зургуудыг авсан ба өнгөрсөн жилийн 11 сард Холливудад болсон дуудлага худалдаан дээр 2240$-р зарсан байна. Ховор зургуудын шинэ эзнээр Тони Майклс тодорсон ба тэрээр өөрийн ховор олдвороо олон нийтэд дэлгэж, Английн сэтгүүлтэй хуваалцжээ.

“Мэрилин хүүхэдтэй болохыг хүсдэг байсан ч энэ хүсэл нь биелээгүй юм. Энэ хүүхдийг олохоосоо өмнө Мэрилин гурван ч удаа зулбасан. Тэрээр эндометриоз өвчнөөр шаналж

байсан ч ээж болох найдвараа хэзээ ч алдаагүй” хэмээн уг нийтлэлд онцолжээ.

Фрида Халл 2014 онд нас барсан бөгөөд Тони Майклс нь түүний сайн найз, хажуу хөрш нь байжээ.

“Монро эмнэлэгт хүүхдээ алдахаасаа өмнө жирэмсэн гэдгээ нууцалж байсан. Мэрилиний зураг болон өөр бусад үнэт зүйлсийг худалдаж, өөрийн амьдралаа сайжруулахыг би Фридад санал болгодог байсан ч тэрээр энэ нөхөрлөлөө хэзээ ч мөнгөөр худалдахгүй гэж ярьдаг байсан. Сайн найзынхаа нууцыг тэрээр амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл хадгалж чадсан юм. Мөн Мэрилин Ив Монтанаас энэ хүүхдийг олсон гэх түүхийг нь Фрида надад ярьж өгсөн. Энэ түүхийг мэддэг учраас би эдгээр зургуудыг худалдаж авсан. Энэ нууцыг олон нийтэд дэлгэх цаг нь болсон” хэмээн Майклс сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурьджээ.

 Эх сурвалж: dailymail.co.uk

Орчуулсан: Б.Хулан

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.