Мексекчүүдийг албадан гаргаж эхэллээ


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эх орноо хууль бус цагаачдаас тэр дундаа мексекчүүдээс чөлөөлөхөө мэдэгдсэн билээ. Трамп Мексикийн хилийн дагуу хана барих зарлигт гарын үсэг зурсан юм. Уг саналыг Конгресс хүлээн авбал хана барих ажил шууд эхэлнэ гэдгийг Ерөнхийлөгч мэдэгджээ.

Тэгвэл Цагаачлалын албаныхан хууль бусаар амьдарч буй мексекчүүдийг албадан гаргаж эхэлсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Албаныхан өчигдөр хууль бусаар амьдарч буй ээж, хүү хоёрыг албадан гаргахаар ирэх үед иргэдийн эсэргүүцэлтэй нүүр тулжээ.

Жагсагчид тэдний машины урд хэвтэж, “Тэднийг битгий авч яв” хэмээн орилжээ. Ээжийнхээ хамтаар албадан гарч буй хүү 14 настай гэнэ. Хүү АНУ-д төрсөн ч түүнийг албадан гаргах шийдвэр гарсан хэмээн албаныхан уламжлав.

Хүү “Тэд бидний хувцсыг шидэж, яг одоо энэ улсаас гарахыг шаардсан” хэмээн нулимс дуслуулан сэтгүүлчдэд ярьжээ. Ээж, хүү хоёр Аризона мужид хууль бусаар амьдардаг аж.

Б.Дэлгэрцэцэг

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.