ОХУ-н эсрэг “мэдээллийн дайны шинэ төв” АНУ-т нээгдэнэ


Энэ талаар Daily Beast сэтгүүлийн даваа гарагийн дугаарт гарчээ.

“Бүгд найрамдах намын сенат Роб Портман болон ардчилсан намын сенат Крис Мерфи нар ОХУ-н ухуулга, худал суртал нэвтрүүлгүүдийн эсрэг төв байгуулах хуулийн төслийг өнгөрсөн жилийн гурван сараас дэвшүүлж эхэлсэн ба ойрын хоёр жилийн хугацаанд уг хуулийн төслийг хэрэгжүүлэхэд Вашингтон 160 сая ам.доллар төсөвлөжээ. Өнгөрсөн сард мөн хоёр намын сенатууд Жон Маккейн ба Бен Кардин нарын дэвшүүлсэн ОХУ-н эсрэг хэрэгжүүлэх хоригийн хуулийн төсөл батлагдах аваас нэмж 100 сая ам.долларыг төсөвлөх болно” хэмээн уг нийтлэлд  мэдэгджээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, ОХУ-н эсрэг мэдээллийн дайн нь АНУ-н засгийн газрын доорхи “Олон улсын харилцааны төв /Global Engagement Center/” -р дамжин явагдах төлөвтэй байна. Хуулийн төслийг санаачилсан сенатууд “Уг төв нь мэдээллийн агуулга нь тодорхой нөхцлүүдийг хангасан олон улсын сэтгүүлчдэд болон олон нийтийн байгууллагуудад тэтгэмж өгөх болно” хэмээн төсөлдөө тусгажээ. Үүнээс гадна, GEC нь Украйны Bellingcat и StopFake сайтуудыг өөрийн “халамжинд” авах төлөвтэй байгаа ажээ.

 

Эх сурвалж: Daily Beast 

Орчуулсан: Батсүх Хулан

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.