Rain гэрлэх саналаа хэрхэн тавьсан талаар ярьлаа


Sports Seoul-д Kim Tae Hee гэрлэх санал хэрхэн хүлээж авсан болоод гэрлэлтийнхээ эргэн тойрондох мэдээллийг солилцсон байна.

Алдарт хосууд өнгөрөгч сард гэрлэж, бал сараасаа ирээд удаагүй байгаа юм. Тэд мэдээллийн хэрэгслээр өөрсдийнхөө тухай төдийлөн их цацдаггүй ч Kim Tae Hee гэрлэлтийн дараах амьдралаасаа хуваалцлаа.

Яагаад цомхон хурим хийсэн талаараа жүжигчин бүсгүй "Бид өнгөрсөн жилээс л гэрлэлтийнхээ талаар хэрхэн зарлахав гэж бодсон. Бидэнд  сонголт байсан. Хэвлэлээр цацаж, бүгдийг уриад сүр дуулиантай хурим хийх эсвэл юу ч мэдэгдэлгүй нууц хурим хийгээд зурагаа дараа нь цацах. Бид бодож үзээд жижигхэн хурим хийхийг сонгосон" хэмээн хэлсэн байна.

Харин хуримын даашинзаа Kim Tae Hee өөрөө загвараа гаргаж оюулжээ. Мөн Rain хэрхэн гэрлэх санал тавьсан талаар асуухад тэрээр " Би хуримын өдрөө л гэрлэх санал хүлээж авсан. Хуриман дээр надад зориулж дуулсан "Best Present" гэсэн дуу нь л гэрлэх санал байсан" хэмээн хариулжээ.

Хосууд одоо Rain-ий аавын гэрт нь гэр бүлийнхэнтэй нь амьдарч байгаа гэнэ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.