Өмнөд Солонгос руу харвасан БНАСАУ-ын пуужин агаарт дэлбэрчээ


БНАСАУ мягмараас лхагва гаригт шилжих шөнө алсын тусгалтай пуужин хөөргөсөн нь амжилтгүй болж, БНСУ-ын Чежудо арлын дээр агаарт дэлбэрчээ. БНСУ-ын “Ёнхап” агентлаг энэ талаар мэдээллээ. Солонгосын хагас арлаас 150 км-ийн зайд шар тэнгист унасан бол өөр хоёр хэсэг нь Өмнөд Хятадын тэнгис, Номхон далайд тус тус унасан аж.

            Үүний дараа Японы Ерөнхий сайд Шинзо Абэ “Хэрвээ пуужин агаарын хилд орж ирвэл замд нь устгана” гэсэн мэдэгдэл хийсэн бол АНУ, БНХАУ-ын удирдагчид уг үйлдлийг “Өдөөн хатгалга” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.  

            Хойд Солонгос өнгөрсөн жил устөрөгчийн хошуутай стратегийн пуужин амжилттай туршсаны дараа удирдагч Ким Жон Ун нь дээрх пуужинд ямар ч төрлийн цөмийн цэнэгт хошуу байрлуулах боломжтой тухай мэдэгдэл хийсэн билээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.