“Оскар” : Ираны уран бүтээлчдэд виз олгохоос татгалзав


"The Salesman" киноны уран бүтээлчид

АНУ-ын Лос Анжелес хотноо ирэх сарын 26-ны өдөр 89 дэх удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслол зохион байгуулагдах билээ. Нэр дэвшигчид эхнээсээ тодорч эхэлсэн юм. Холливуудын нэрт жүжигчин Райн Гослинг, Эмма Стоун нарын хамтран тоглосон “La La Land” кино Оскарын 14 номнацид нэр дэвшжээ. Тус бүтээлийг хамгийн багадаа 4-5 номнацид ялалт байгуулна хэмээн ажиглагчид үзэж байна.

Тэгвэл “Оскар”-ын Гадаад хэл дээрх кино номнацид Иран найруулагчийн бүтээл “The Salesman” кино ялалт байгуулах өндөр магадлалтай байгаа юм. Гэхдээ тус бүтээлийн уран бүтээлчдэд АНУ-ын эрх баригчид виз олгохоос татгалзсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Учир нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрөгч долоо хоногт Иран, Сири, Ирак, Сомали, Йемен, Ливи болон Суданы иргэдэд 120 хоногийн хугацаанд виз олгохоос татгалзах зарлигт гарын үсэг зурсан юм.

Иран Трампийн хоригт багтсанаар ийнхүү уран бүтээлчид нь Оскарын шагнал гардуулах ёслолд оролцох боломжгүй болжээ.


Б.Дэлгэрцэцэг

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.