Зоо паркийн барууд хүний аминд хүрчээ


БНХАУ-ын Шинхай хотоос 200 км-ийн цаана байрлах Нинбо хотноо байрлах “Youngor Wildlife” амьтны хүрээлэнгийн барууд хүний аминд хүрсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 30 орчим насны залуу баруудын торны ойролцоо явж байхдаа дайралтад өртжээ. 

Нэг бар залууг тор руугаа татаж оруулж, хүзүү тус газраас нь хазсан байна. “Мөн өөр хоёр бар залуугийн гараас хазсан” хэмээн гэрчүүд мэдээлэв. Хамгаалалтын ажилтнууд залууг амиа алдаж буйг харж байсан ч тор руу нэвтэрч чадаагүй гэнэ. Залуу эхнэр, хүүгийнхээ өмнө амиа алдсан байна.

 Уг үйл явдалтай холбогдуулан тус хүрээлэнгийн үйл ажиллагааг түр зогсоосон аж.

Эх сурвалж: shuud.mn
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.