БИДНИЙ ТУХАЙ: Монгол Далай ламын айлчлалаас сургамж авсан гэж найдаж байна


Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Түвдийн оюун санааны удирдагч Далай лам Монголд айлчилсан нь Бээжингийн дургүйцлийг хүргэсэн бөгөөд Монгол Улс түүнийг дахин урин залахгүй гэсэн амлалтдаа хүрнэ гэдэгт найдаж байна хэмээн БНХАУ өнгөрсөн мягмар гарагт мэдэгджээ. Энэ талаар “Ройтерс” Энд дарж үзнэ үү агентлаг уламжлав.

 

 

Ц.МӨНХ-ОРГИЛ: ДАЛАЙ ЛАМЫН АЙЛЧЛАЛ ХОЁР УЛСЫН ХАРИЛЦААНД СӨРГӨӨР НӨЛӨӨЛСӨНД ХАРАМСАЖ БАЙНА

Буддын шашинт монголчууд Далай ламыг ихэд хүндэлдэг бол Хятад улсын эрх баригчид Далай ламыг “Түвдийг тусгаар улс болгохыг оролдож буй аюултай салан тусгаарлагч” хэмээн үздэг. Иймд түүнийг Монголд айлчлахаас өмнө хоёр орны харилцаанд сэв суулгах вий хэмээн анхааруулж байв.

Өнгөрсөн мягмар гаригт Хятад улсын Гадаад харилцааны сайд Ван И утсаар ярихдаа  Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилд хандан “Далай ламын "гэнэтийн нууц" айлчлал Хятад-Монголын харилцаанд сөргөөр нөлөөлсөн... Монгол Улс энэ айлчлалын сөрөг нөлөөллөөс сургамж авсан гэдэгт найдаж байна” гэжээ. Мөн сайд Ван хэлэхдээ “Монгол Улс Далай ламыг дахин урихгүй гэсэн амлалтдаа хүрнэ хэмээн би найдаж байна” гэсэн байна.

“Спутник”-т мөн ийм утга агуулга бүхий нийтлэл хэвлэгджээ. Тус нийтлэлд,  Далай ламын айлчлалын улмаас Монголын ашигт малтмалын тээвэрлэлтэд Хятадын талаас шинээр хураамж ногдуулахын зэрэгцээ дипломат хэлэлцээг хойшлуулж, хилийн чухал гарцыг хаасан.Монгол Улс одоо эдийн засгийн хямралд ороод байна. Далай ламыг айлчлах үед Улаанбаатар БНХАУ-аас 4.2 тэрбум долларын зээл авах асуудлаар хэлэлцээ хийж байсан юм.

Сайд Ц.Мөнх-Оргил хэлэхдээ “Далай ламын айлчлал хоёр улс хоорондын харилцаанд сөргөөр нөлөөлсөнд харамсч байна” гэжээ.

Нобелийн Энх тайвны шагналт Далай ламын айлчлал “улс төрөөс ангид, цэвэр шашны зорилготой” болохыг Монголын тал нэг бус удаа мэдэгдсэн юм.

1959 онд эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг хийсэн бослого нь амжилтгүй болсноор Далай лам Түвдээс Энэтхэг рүү дүрвэсэн билээ” гэжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.