Мексикийн Ерөнхийлөгч Д.Трамптай уулзахаас татгалзлаа


МЕХИКО. /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийхээр товлосон уулзалтаа Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пена Ньето цуцаллаа. АНУ руу хууль бус цагаачдыг нэвтрүүлэхгүйн тулд хилийн дагуу хана барих мөнгийг гаргахыг Д.Трамп твиттерээр Мексикийн талаас шаардсаны дараа тэрбээр ийм шийдвэр гаргалаа.

Ирэх долоо хоногийн мягмар гарагийн уулзалтанд оролцохгүй гэдгээ би өнөө өглөө Цагаан ордонд мэдэгдсэн гэж Пена Ньето өчигдөр орой твиттер хуудсандаа бичсэн байна. Хоёр улсын удирдагчид анх удаагаа дээд хэмжээний уулзалт хийх гэж байсан нь энэ юм.

Гэхдээ чухам ямар шалтгааны улмаас уулзалтыг цуцлах болсныг Мексикийн Засгийн газар тодорхой мэдэгдсэнүй.

Пүрэв гарагийн өглөө Д.Трамп мөн твиттерт “хэрвээ Мексик хананы мөнгийг гаргах хүсэлгүй байгаа бол мягмар гарагт уулзалт болохгүй” гэж жиргэсэн юм.

Мексиктэй залгаа хилийн дагуу хана барих тухай зарлигт Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт гарын үсэг зурсан билээ. Үүний хариуд Пена Ньето мэдэгдэхдээ “манай улс хананы мөнгийг гаргаж чадахгүй” гэжээ.

Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээр болон хууль бус цагаачидтай холбоотойгоор Ерөнхийлөгч Д.Трамп Мексикийг удаа дараалан шүүмжилж байв. Шинжээчдийн мэдэгдсэнээр, АНУ-д 11 сая цагаач хууль бусаар ажиллаж, амьдарч байна.

Г.Доржханд

Эх сурвалж: Монцамэ.мн

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.