Ньето: Трампийн шийдвэрт харамсч байна


АНУ-ын шинэхэн Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Мексикийн хилийн дагуу хана босгох зарлигт гарын үсэг зурсан билээ.

“Хоёр улсын хил дээрх тусгаарлах хана 3200 км үргэлжилнэ” хэмээн Трамп мэдэгдсэн юм.  "Уг ханыг барихад улсын төсвөөс хамгийн багадаа 12 тэрбум ам.долларыг зарцуулна" хэмээн албаныхан үзэж байна. “Харин хана барих ажилд зарцуулах мөнгийг АНУ бус Мексик гаргана” хэмээн Трамп мэдэгдсэнээр хоёр улсын дунд таагүй харилцаа үүсч эхэлсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 Уг үйл явдалтай холбогдуулан Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пенья Ньето мэдэгдэл хийжээ. Тэрбээр “Мексикийн хилийн дагуу хана босгоно гэдэгт итгэлгүй байна. Үнэхээр харамсалтай. Трампийн шийдвэрт харамсч байна” гэж хэллээ.

 Ерөнхийлөгч Энрике энэ сарын 31-ний өдөр АНУ-д төрийн дээд хэмжээний айлчлал хийх байсан юм. Тэрбээр мэдэгдлийнхээ төгсгөлд уг айлчллаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулж буйгаа илэрхийлжээ.

 Б.Дэлгэрцэцэг

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.