Увертюра хамтлаг “Залуу Малчдаа Дэмжих Аян”-д нэгдэхийг уриаллаа


Өнөөдөр /2017.01.26/ Монгол ньюс мэдээллийн төвд аймаг сумдуудаар өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор Увертюра хамтлаг болон “Залуу Малчдаа Дэмжих Аян”-г зохион байгуулагчид мэдээлэл хийлээ.

   Монгол улсын хамгийн залуу УИХ-ын гишүүн, Монголын морин спорт, залуу уяачдын холбооны Ерөнхийлөгч, Д.Гантулгын санаачлагаар зохиогдох гэж буй “Залуу Малчдаа Дэмжих Аян”-ны хүрээнд Монгол поп чиглэлээр уран бүтээлээ туурвидаг "Увертюра" хамтлаг хүрээнд "Монгол минь" тоглолтоо ирэх Мягмар гариг буюу 1 дүгээр сарын 31-ны өдөр тоглохоор товоо зарлаад байгаа билээ. Энэхүү аян Увертюра хамтлагийн тоглолтоор эхлэх юм.

 “Uvertura” хамтлагийн “Монгол минь...” тоглолт энэ сарын 31-нд Монгол бөхийн өргөөнд болно. Тус хамтлагийнхан үргэлжүүлэн 21 аймгаар аялан тоглолт хийнэ.

   Учир нь Монголын морин спорт, залуу уяачдын холбоо “Uvertura”  хамтлагийнхантай хамтран залуу малчдаа дэмжих аян зохион байгуулж байна. Тус аяны хүрээнд, тоглолтын орлогоор аймаг бүрээс нэг залуу малчин айлыг сонгон, 50 эм төлөг авч өгч, малжуулах ажлыг зохион байгуулах гэж буйгаа мэдэгдсэн юм. 

“Uvertura” хамтлагийн тоглолтын орлогоос 50 эм төлөг авч өгөх юм. Ингэхээр 21 аймагт 21 залуу малчинд 50 эм төлөг өгөх төлөвлөгөөтэй ажээ . Аяны хүрээнд аймгийн малчдын зөвлөгөөн, уяачдын хурал зэргийг зохион байгуулна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.