Дональд Трампид Сири улсын 7 настай охин захиа илгээв


АНУ-ын  45 дахь ерөнхийлөгч Дональд Трампид Сири улсын Алэпа хотын 7 настай Бан Алабэ гэдэг охин захиа илгээжээ.

Захиа:

Сайна байна уу Ноён Дональд  Трамп Намайг Бан Алабэд гэдэг. Би долоон настай Сири улсын Алэпа хотод төрж өссөн. Ихэнхи амьдралаа Сири улсад өнгөрүүлсэн. Өнгөрсөн жилийн 12 сард Сирийг орхих хүртлээ би амьдралаа тэнд өнгөрүүлж байсан. Би бол Сирийн дайны уршигт нэрвэгдсэн, дайнаас болж шархалсан олон мянган хүүхдүүдийн нэг хэсэг. . Гэхдээ одоо бол би Турк улсад шинэ гэртээ амар тайван амьдарч байна. Би Сири улсад сургуульд сурдаг байсан гэвч манай сургууль бөмбөгдүүлж би ч олон найзаа алдсан. Үүнд би маш их эмзэглэж гашуудсан болдогсон бол тэдэнтэй хамт байж тоглож наадахыг хүсдэг. Гэхдээ тэд амьд биш мөн Алэпа хотод тоглож чадахгүй. Учир нь Алепо үхлийн хот болсон.

Яг одоо бол би Турк улсад найзуудтай болж тоглож наадаж байна. Би сургуульд сурч чадна ямар ч айдасгүйгээр. Яагаад Энхтайван чухал гэдгийг ойлгосон. Энхтайван байдал бид бүгдийн хариуцлагаас шалтгаалахыг ч ойлгосон.

Хэдий би аюулгүй газар ирсэн ч надтай адилхан Сири улсын мянга мянган хүүхэд тэнд дайны золиос болж байгаа. Би таныг АНУ-н шинэ ерөнхийлөгч болж байгааг мэднэ.

Тиймээс танаас хүсэх хүсэлт байна. Та Сири улсын хүүхдүүд болон иргэдийг хамгаалаач! Ер нь хүүхдүүдийн талаар бодлого оруулж тэднийг минь хамгаалж өгөөч Тэд таны хүүхдүүдтэй л адил хүүхдүүд шүү дээ тэдэнд буруу байхгүй! Тэдэнд энхтайваныг мэдрүүлээч! хүүхдүүд эцэг эх, улс орноо сонгож төрдөггүй шүү дээ.

Хэрвээ та надад Сири улсын хүүхдүүдийн төлөө ямар нэгэн шийдвэр гаргаж  ажиллана гэж амлавал би таны шинэ найз байх болно. Би таны ард Сири улсын хүүхдүүдийн төлөө юу хийхийг тань харж хүлээж байна гэдгээ амлая” гэжээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.