ОХУ-н Санкт-Петербург хотод ханиадны улмаас гурван хүн нас баржээ.


Өчигдөр буюу 1 сарын 24-ний өдөр Оросын Санкт-Петербург хотын эмч нар нэгэн харамсалтай мэдээг дуулгав: Вирусээс гаралтай ханиад хүндэрч, гурван хүн нас барчээ.

Эмч нарын хэлж буйгаар тус өвчтөнгүүд хэт хүндэрсэн үе дээрээ эмнэлэгт ирсэн нь тэднийг аврахад хэт оройтсон байжээ. Тийм ч учраас ард иргэд өчний эрт үед нь эмчид хандаж, өвчний шалтгааныг тодорхойлж, зөв эмчилгээ хийлгэх нь маш чухал хэмээн анхаруулсан байна.
2016 оны 12 сараас эхлэн тус хотод ханиад, томуу ба томуут төст хэлбэрийн өвчин буюу амьсгалын замын халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо өсч эхэлсэн ба шинэ жилийн баярын амралтын үеэр ( Оросууд шинэ жилийн баяраар 12 сарын 31-нээс 1сарын 9/10-г хүртэл амардаг онцлогтой ) буурах хандлагатай байсан ч вирус улам ихээр тарж эхэлжээ. Тус хотын удирдлагууд амьсгалын замын халдварт өвчнөөр насанд хүрсэн хүмүүс илүү өвдөж байгаа бөгөөд өвчний тархалт нь бараг л тахалын хэмжээнд хүрэх дөхөөд байна хэмээн мэдэгджээ.
ОХУ-н ард иргэдийн аюулгүй байдал, эрүүл ахуйн түвшинг хянах албаны дарга Ирина Чхинджерия Метро сэтгүүлд мэдээлэхдээ “Тахал тархахын өмнөх гэж нэрлэж болохуйц нөхцөл байдал үүсээд байгаа бөгөөд цэцэрлэгт явах хүүхдүүдийн тоо хэт буурснаас болж хичээл орох өдрийг хойшлуулсан. Гэхдээ цаашид өвчин хэрхэн тархах талаар тайлбар хийхэд хэт эрт байна” хэмээн мэдээлжээ.
Мөн одоогийн байдлааар Финлянд улст амьсгалын замын халдварт өвчний улмаас 21 хүн үхсэн талаар Yle.fi агентлаг мэдээлсэн байна. жээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.