Apple компьютерийн чип нийлүүлэгч компаниа шүүхэд өгчээ


Apple корпораци компьютерийн чип нийлүүлэгч Qualcomm компанийг шүүхэд өгснийг The Wall Street Journal мэдэгджээ. Сэтгүүлд мэдээлснээр тус компани дэлхийд гар утас үйлдвэрлэлээрээ тэргүүлэх компанид чип нийлүүлдэг гэсэн байр сууриа хэтрүүлэн ашиглаж, нийлүүлсэн эд ангийг нь ашиглах эрх бүхий лицензээ хэт өндөр үнээр санал болгож, Applе компанид өөр чип нийлүүлэгч олоход нь удаа дараалан саад болсон тул Apple корпораци Калифорни мужийн шүүхэд хандсан байна.

 Мөн 1 сарын 17-нд АНУ-н Холбооны худалдааны зөвлөл Qualcomm компанийг уг чипийн зах зээлд худалдаагаараа тэргүүлэх байр суурийг хадгалахын тулд хууль бус үйл ажиллагаа явуулсан хэмээн шүүхэд өгчээ.
Apple корпораци нь ойролцоогоор 600 тэрбум долларын хөрөнгө бүхий дэлхийн хамгийн үнэтэй компани бөгөөд Qualcomm компаниас нэг тэрбум долларын нөхөн төлбөр нэхэж, тус компанийн Apple брендийн бүтээгдэхүүнийг хөнгөлттэй нөхцөлөөр худалдах эрхийг нь хураан авчээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.