ОХУ-д анх удаа YouPorn хэмээх порносайтын хориог цуцлуулж чаджээ.


Энэ талаар өөрийн Facebook хуудсандаа өмгөөлөгч Алексей Клецкин бичжээ. YouPorn компани нь порно агуулга бүхий мэдээлэл түгээдэг дэлхийн томоохон компаниудын нэг юм. Түүнд YouPorn компанийг төлөөлж Gowling WLG International Inc хуулийн фирм ханджээ. ОХУ-т сайтыг нь хаасан талаар тус компани олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэж, асуудлыг шийдэхийн тулд Владивосток хотод өмгөөлөгч хайж эхэлсэн байна.

“Сайтыг нь хаасан талаар YouPorn компанид шүүх байгууллагаас ямар ч мэдэгдэл ирээгүй нь шүүхийн дүрэм зөрчсөн явдал бөгөөд прокурорын газраас сайт хүүхдүүдэд аюултай гэж үзсэн нь ямар ч үндэслэлгүй юм. Учир нь уг сайтыг ашиглахын өмнө хэрэглэгчид заавал нас тодорхойлох шалгуурыг давдаг тул хүүхдүүд үзэх боломжгүй байдаг” хэмээн Клецкин мэдээлжээ.
2016 оны 6 сард Первореченский нутгийн шүүх YouPorn сайтыг хаах шийдвэр гаргаж, 9 сард Оросын харилцаа холбооны яам уг сайтыг хориотой интернет эх үүсвэрийн жагсаалтанд оруулсан байна. Канадын компанийн энэ хорионы эсрэг шүүхэд өгсөн заргыг энэ сарын 17-ны өдөр шүүх хүлээн авч хориог цуцлах шийдвэр гаргажээ. Энэ нь ОХУ-н түүхэн дэх порносайтын хорио цуцалсан анхны хэрэг болж байгаа юм.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.