Дональд Трампын ажлын эхний өдрүүд


Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуульт ажлынхаа зорилтыг биелүүлж, Номхон далайн орнуудын нөхөрлөлийн (TPP) гэрээг цуцлах онцгой тушаал гаргав.

12 улс хоорондын худалдааны гэрээ нь өмнөх ерөнхийлөгч Барак Обамагийн Азийн орнууд руу чиглэсэн бодлогын гол чиглэл нь байсан билээ.

Гэрээг цуцлах гарын үзэг зураад Дональд Трамп:

“Америкийн ажилчдын төлөө хийсэн хамгийн гайхалтай зүйл” хэмээн хэлэв.

Мөн тэрээр хилийн чанадад үр хөндөлт хийдэг олон улсын төрийн бус байгууллагуудын улсаас авдаг болон гадаад санхүүжилтийг зогсоох тушаал гаргаж, холбооны зарим нэг ажилчдыг ажилд авахыг түр хойшлуулжээ.

 АНУ-н конгрессийн зарим гишүүдийн дэмжлэгийг авч чадаагүй энэхүү гэрээг цуцлах түүний тушаал нь маш чухал холбогдолтой юм. Сонгуулийн кампанит ажлынхаа  үеэр, Трамп энэхүү гэрээг АНУ-н аж үйлдвэрүүдэд их хэмжээний хохирол учруулж байна хэмээн шүүмжилж байсан нь бүх талаас дэмжлэг авахад тус болжээ.

Ардчилсан намын сенат Берни Сандерс BBC агентлагт “ Энэхүү худалдааны гэрээ нь улст ямар ч ашиг авчраагүй бөгөөд их хэмжээний ажлын байр шаардсан тул буцаав” хэмээн мэдээлэв.

Өчигдөр өглөө Трампын төрийн нарийн бичгийн даргаар сонгосон Рекс Тилерсоны томилгоог гадаад харилцааны сенатын зөвлөл баталгаажуулж, одоо бүх сенатуудын зөвшөөрөл авах үлджээ.

Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Трампын засгийн газар завгүй долоо хоногуудыг төлөвлөөд байна хэмээн мэдэгджээ.

Хулан

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.