Дмитрий Медведев "Нэгдсэн Орос" намын даргаар дахин сонгогдлоо


Оросын эрх баригч "Нэгдсэн Орос" намын 16-р Их хурал өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев энэ удаа "Нэгдсэн Орос" намын даргаар дахин сонгогдлоо. Тус намын даргын үүрэгт хугацаа нь 5 жил байдаг юм. Мөн Борис Грызлов "Нэгдсэн Орос" намын Дээд хорооны даргаар дахин сонгогджээ.

Дмитрий Медведев "Оросын удирдагчид дотоодын улс төрийн үйл ажиллагааны өрсөлдөх чанар, нээлттэй байдлыг тасралтгүй дээшлүүлж байна. "Нэгдсэн Орос" нам ч үүний дагуу, боловсон хүчин сонгох механизм, удирдлагын механизмыг өөрчилж, сонгогчид хоорондын харилцан хэлбэрийг өөрчилж, эгэл ард иргэдийн хүсэл эрмэлзлийг хангаж байна.

"Нэгдсэн Орос" нам сайн ажилласны үр дүнд 2016 оны Төрийн думын сонгуульд манай нам олонх саналаар хамгийн том нам боллоо" гэж мэдэгджээ.

"Нэгдсэн Орос" намын ирээдүйн ажлын чиглэлийн тухай тэр хэлэхдээ "Намын анхан шатны зохион байгуулалтын ажлын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, удирдагчдын анхан шатан дахь хүний тоог өсгөж, дотоодын өрсөлдөөнөөр чадвартай боловсон хүчин сонгож, ард иргэдийн анхаарч буй асуудлыг зохицуулах эрч хүчийг нэмэгдүүлэх хэрэгтэй" гэлээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.