Дуучин Мадонна Трампын эсрэг жагсаалд нэгдэхээ өвөрмөцөөр илэрхийлэв


АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трампыг эсэргүүцсэн эмэгтэйчүүдийн жагсаалд нэгдэх тухайгаа Америкийн поп-дуучин Мадонна илэрхийлсэн байна. Энэ тухайгаа тэрээр өөрийнхөө твиттер хуудсанд бичжээ.

 

Мадонна өөрийнхөө уг мэдэгдэлд нэгэн өвөрмөц зургийг хавсаргасан байна. Цэмцийтэл хуссан умдагны дээд хэсэгт Nike фирмийн элблемийг дүрсэлжээ.

 

 

Дуучин бүсгүйн энэхүү зураг Nakid сэтгүүлийн дараагийн дугаарт нийтлэгдэх талаар Billboard мэдээлсэн байна. Уг зургийг фото зурагчин Мариус Сперли авсан аж.

 

Трампын эсрэг жагсаалд мөн жүжигчин Жулианна Мур, Скарлетт Йоханссон, Фрэнсис Макдорманд, дуучин Шер, Кэтти Перри нар оролцох юм байна. Эсэргүүцлийн жагсаал АНУ-ын шинэ ерөнхийлөгчийг тангараг өргөсний маргааш өдөр болохоор төлөвлөгдөж байгаа аж.

 

Д.Мөрөн

Эх сурвалж: ZONE.MN

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.